BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : УРЛАГААР "ХҮН" БОЛОХУЙ
Оруулсан Bataka Огноо: 2026-10-29 11:45:57 (258 уншсан)

Үр минь, чамайгаа заавал дуучин болгох гэсэнгүй
Өсөж дэвшин, биеэ зөв авч яваасай гэж,
Үгээ товч, тодорхой, эмх цэгцтэй ярьж,
Өөрийгөө зөв илэрхийлж сураасай гэж,
Өөр олон талаараа хөгжин, дэлгэрч,
Өөрийн үнэ цэнийг мэдэрч яваасай гэж
Урлагийн замд дагуулдаг юм шүү.

Үр минь, чамайгаа заавал бүжигчин болгох гэсэнгүй

Үелзэн долгилох мэт эвсэлтэй байгаасай гэж,
Өхөөрдөм бие чинь өв тэгш бойжиж,
Өргөн дэлхийдээ сэтгэл тэнүүн алхаж,
Ямар ч үед сэтгэлийн хаттай байг гэж
Үнэнч шударга, аливаад эерэг хандаасай гэж
Урлагийн ертөнцөөр аялуулдаг юм шүү.

Үр минь, чамайгаа өөртөө тааруулж, хүслээ гүйцээх гэсэнгүй ээ.


Өндөр дээд үндэс угсаагаа мэдээсэй гэж,
Өр зөөлөн, хайраар ундарч амьдраасай гэж
Өөрийн дотоод авьяас, чадвараа нээгээсэй гэж,
Өв соёлоо эрхэмлэн уламжлуулж яваасай гэж,
Өмнөх ирээдүйгээ бүтээж гэрэлтээсэй гэж
Өөртөө итгэлтэй, хүнлэг хүмүүн болоосой гэж
Урлаг хэмээх амьдралын сургуульд хөтөлдөг юм шүү
             Э.ҮРЖИНХАНД
                   2026.09.09
   
Эрч хүчтэй, эерэг хүнлэг, хөдөлмөрч, бүтээлч цоглог  Bel Canto Class чууддаа гялалзсан амжилт хүсье✌️  
Сургалтын чанарыг асуувал 💯 гэж үнэлнэ бүлгээ👍🪷
🎤🎼🥰 #belcanto #дуулаачийн
#СургалтынТөв
#

 


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2026-10-29 11:45:57 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх