BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Бусад 		 Өгүүллэг: Өгүүллэг зохиолч До. Цэнджав "МАЗААЛАЙН ДУУЛЬ" // "Mazaalain duuli" Do. Tsendjaw
Оруулсан Bataka Огноо: 2026-10-29 11:26:10 (166 уншсан)

Долгорын Цэнджав нь (1954 онд төрсөн) Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн шагналт зохиолч, С.Буяннэмэхийн шагналт утга зохиолын судлаач шүүмжлэгч, Д.Бодоогийн шагналт сэтгүүлч нийтлэлч зохиолч, доктор, профессор.

Олноо До.Цэнджав нэрээр танигджээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэх хорооны 2011 оны шилдэг романаар "Цагаагчин гахай жил" роман шалгарч, "Цэвдэг жаран", "Босоо жаран" романаар Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан үндэсний утга, уран зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд ТЭРГҮҮН байр эзэлжээ.

Намтар
1954 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Билгэх Хайрхан гэдэг газар төрсөн. Мандалговь хотын 10 жилийн сургуулийг 1971 онд төгсөж, УБДС-ийн монгол хэл-уран зохиолын анги, ОХУ-ын Москва хотод Нийгэм улс төрийн дээд сургуулийг төгсчээ. 1978 онд Дундговь аймгийн Өндөршил сумын 8 жилийн сургуулийн захирал, 1981 оноос Дундговь аймгийн Боловсролын хэлтэст байцаагч, Сургалт заах аргын кабинетын эрхлэгч, 1986 оноос “Үнэн” сонины реадакцид, мөн оноос тус сонины МОНЦАМЭ, Монголын радиогийн Өмнөговь, Сүхбаатар аймаг дахь тусгай сурвалжлагч, “Үнэн” сонины хэлтсийн эрхлэгч, утга зохиолын нарийн бичгийн дарга, 1993 оноос “Засгийн газрын мэдээ” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, 1995 оноос тус сонины Нью-Йорк дахь сурвалжлагч, 1996 оноос “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч, 1998 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Оюуны өмчийн” газрын ахлах мэргэжилтэн, “Монголын мэдээ” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, “ Утга зохиол, урлаг” сонины эрхлэгч, “Монгол post” сонины ерөнхий эрхлэгч, өдөр тутмын “Өнөөдрийн монгол” сонины ерөнхий эрхлэгч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Монголын Утгазохиолын Академийн ерөнхийлөгч, 2007 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Албаны дарга, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн олон улсын сэтгүүлзүйн тэнхимд багш, зөвлөх профессор, 2007 оноос МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн утгазохиол, урлаг судлалын тэнхимд багш, зөвлөх профессор. Мөн 2018 оноос 2021 он хүртэл Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга зэрэг ажлыг хийж байжээ.

1995 онд “Монгол туужийн дүрийн сэтгэлзүйн онцлог” сэдвээр магистрын зэрэг, 2005 онд “ЕБС-ийн утга зохиолын сургалтын агуулга, стандартыг боловсронгуй болгох асуудал” сэдвээр докторын (Ph. D) зэрэг хамгаалж, 2001 онд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн дэд профессор, 2000 онд мөн сургуулийн профессор, 2012 онд МУИС-ийн дэд профессор цол хүртсэн. “Чонын алтан шагай” романаар МЗЭ-ийн шагнал, “Хөх жавар” туужийн номоор Д.Нацагдоржийн шагнал, судалгааны бүтээлүүдээр С.Буяннэмэхийн шагнал,“Он цагийн шастир” сэтгүүл зүй, нийтлэлийн бүтээлээр Д.Бодоогийн шагналыг хүртжээ. Оны шилдэг бүтээлд олгодог “Алтан өд” шагналыг хоёр удаа хүртжээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн. “Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын сургалтын агуулга стандартыг боловсронгуй болгох нь” сэдвээр доктор (Ph.d) зэрэг хамгаалжээ. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Уран зохиолоор доктор (Ph.d) зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн гишүүн, Их, дээд сургуулиудын хүмүүнлэгийн салбарын сургалтын хөтөлбөрийг Магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан. Уран бүтээлээ далаад оны дундаас урансайхны шүүмж судлалаар эхэлж, 1982 онд МЗЭ-ээс улсын хэмжээнд зарласан шүүмжийн уралдаанд “Ачааны хүндийг үүрэг хариуцлага” шүүмжээр тэргүүн байр эзэлжээ.

До. Цэнджав уран зохиолын том төрөл болох романаас эхлээд тууж, өгүүллэг, яруу найраг, баримтат болон уран сайхны роман, кино, жүжиг, хүүхдийн роман, судалгаа шүүмжлэл зэрэг бүх төрлөөр бичжээ. Мөн сэтгүүлзүйн судлалд ч хувь нэмрээ оруулж, “Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн онол практик” (2000), “Хэвлэл мэдээллийн менежмент” (2004) “Хариуцлагатай сэтгүүлзүй” зэрэг сурах бичиг, гарын авлага, уран зохиол, нийтлэлийн 40-өөд ном туурвижээ. Соёлын яам, МЗЭ, Соёл урлагийн газраас улсын хэмжээнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн уран бүтээлийн уралдаанд “Босоо жаран” романаараа нэгдүгээр байр, Улсын Эрдмийн Драмын театр бусад байгууллагатай хамтран зарласан жүжгийн уралдаанд “Хаангүй сэнтий” жүжгийн зохиолоороо тэргүүн байр эзэлжээ. “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” I,II,III ботийн хариуцлагатай редактороор ажилласан байна. До.Цэнджавын уран бүтээл англи, орос, хятад, япон, франц, солонгос, герман, казак хэлээр орчуулагдсан байна.

Зохиолчийн хаяг: https://www.facebook.com/tsendjav.dolgor
Номын тухай буу халъя бүлгэм: https://www.facebook.com/groups/428979821266411/

Хэрвээ та илүү ихийг сонсохыг хүсвэл...
https://youtube.com/@artuzo


Анхаарал тавьсан та бүхэнд
Баярлалаа😉


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-10-29 11:26:10 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх