BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Бусад 		 Өгүүллэг: Өгүүллэг Зохиолч Ц.Баттуяа “БИТГИЙ УЙЛААРАЙ, БИ ЧАМД ХАЙРТАЙ” // Ts. Battuya "Bitgii uilaarai BchKh"
Оруулсан Bataka Огноо: 2026-10-29 11:26:00 (143 уншсан)

Харанхуйн дундаас чиний нүд очтоно
Харцнаас чинь хүртэл би цочиж
Хажуудаа байгаа бүгдээр чи над руу нүүлгэнэ,
Тэгээд аргадаж, духан дээр минь үнсэнэ.
Хамгийн холын булан руу намайг түлхэж
Тааралдсан бүхнээр шиднэ, цохино, балбана,
Гэнэт намайг тэвэрч, зөөлхөн гараараа энхрийлнэ.
Галзуу мэт өшиглөнө
Гал руу түлхэнэ.
Харин маргааш…
Маргааш миний өдөр
Өглөө чамайг би өшиглөж босгоно
Өлөн нүдний минь харцаар чи хөдөлж
Өөрт байгаа бүхнээр би зэвсэглэнэ,
Тэгээд чамайг эрхлүүлж, духан дээр чинь үнсэнэ.
Хаалгаар гартал чинь түлхэж
Тээглэсэн бүхнээр нүднэ, алгадна, дэлсэнэ,
Хайр хүрч, чамайгаа чанга тэвэрнэ.
Хормын дараа арьсыг чинь өмөртөл чимхэж
Хувинтай усанд толгойг чинь булхана.
Маргааш харин чиний өдөр…
-Ц. Баттуяа 2007 он

Зохиолчийн хаяг: https://www.facebook.com/giwluurt.salkhin

Хэрвээ та илүү ихийг сонсохыг хүсвэл...
https://youtube.com/@artuzo

Лицензия Creative Commons Attribution 4.0 на использование трека I Need to Start Writing Things Down (исполнитель: Chris Zabriskie): https://creativecommons.org/licenses/by/4.0/

Источник: http://chriszabriskie.com/darkglow/

Исполнитель: http://chriszabriskie.com/

Анхаарал тавьсан та бүхэнд
Баярлалаа😉


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-10-29 11:26:00 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх