Өгүүллэг: Өгүүллэг зохиолч Д. Жамъян "УЛААН НАВЧ" // "Ulaan navch" D.Jamiyan Uguulleg sonsoh audiobook Оруулсан Bataka Огноо: 2026-10-29 11:25:59 (144 уншсан)
Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе.
Номын тухай буу халъя бүлгэм: https://www.facebook.com/groups/428979821266411/
Зохиолчийн хаяг: https://www.facebook.com/groups/428979821266411/user/100011443077005/
Хэрвээ та илүү ихийг сонсохыг хүсвэл биднийг дагаарай.
Insta: https://instagram.com/saranzaya_saran...
https://www.youtube.com/@sonsdognomnelisilva8760
https://www.youtube.com/channel/UCsA_XxIAbzVW2sBdsVt-sPg
УЛААН НАВЧ өгүүллэг
"Чив чимээгүйд л нулимс зохино"
"Б.Э..."
- Чи хэн бэ !
-Би хэн бэ !
- Чи надаас юугаа ч битгий харамла . Гагцхүү зүрхээ нуу...
- Яагаад тэр билээ, хонгор минь ?
- Чиний зүрх дүүрэн сорвитой юм.
- Өө тийм үү, юун сорви билээ... Тэгээд ямар сорви байна.Юуны сорви байна, хэлээч ?
- Яахав дээ, дурлалын сорви л байхгүй юу, лавтайяа дөчин есөн сорви ... Надтай нийлүүлбэл тавин сорви болох нь. Арай дэндэнэ ээ. Хамт хоночихоод юугаа ч бүү харамла гэж байгаа чинь сонин юм. Биеэ харамлаагүй бүсгүйг яа гээв ?
- За тэгвэл дөчин ес гэдэг тоо хаанаас гараад ирэв. Хоосон хардлага зүрхэнд муу шүү, надаас юу хүсээд байгаагаа шулуухан хэлчихэж болох уу...?
- Чиний тэмдэглэлийн дэвтэрт эгнүүлсэн нэрс дөчин ес байна лээ, тэр нэрс л чамайг илчилсэн ! Утасны нэг дугаарт залгаад шалгаж үзсэн чинь нялуухан эмийн дуу гарсан. Би утсаа тасалсан. Эргэж залгахгүй байна лээ. Энд би яах гэж ирсэн гээ, ганц улаан навчтай цамц хайж яваа юм. Түүнээс биш чамтай хоног төөрүүлж зугаацах гээгүй !
- Пээ хаа байсан Бээжинд зөвхөн цамцны төлөө явж байдаг чамд талархлаа. Ядахдаа гурван навчтай цамц хайдаг байгаа даа. Хүүхний
нарийхан бэлхүүс шатны урсгалд үл мэдэг хөдлөөд тэрхүү уян хатан хөдөлгөөнөөс нүд салгалгүй харсаар. Гэнэт бүсгүй жижигхэн тэгш мөрөө гоёхоноор эргүүлээд над руу харав. Түүний нүд зайрмагтсан булгийн ус шиг харагдана. "Чи хэн бэ" гэж надаас асууж байлаа. Би хэн бэ ? гэж би өөрөөсөө асуув. Олзонд шунасан бүргэд шиг өлөн нүдтэй наймаачин Мятав бибээр эрт цагт хүнсний
техникум төгсөөд талхан заводад ажиллаж байгаад ажлаас гарч хаягдал хөнгөн цуглуулж Эрээнд аваачиж тушаагаад халаасаа зузаалж, урагшаа хойшоо явж, галт тэргэнд хоног төөрүүлж , замын бүсгүйчүүлтэй наргидаг болжээ. Гэвч эхнэр хүүхдээ зах зээлийн бужигнаан дунд гал алдуулаагүй нэгэн.
-Чи миний чумдааныг ZARA буудлын жижүүр дээр аваачаад орхичихоорой гэж тэр хэлэв. Чи хэн бэ гэж би харцаараа түүний мөстсөн нүднээс шалгаав. Хүүхний нэр Найрал. Арван таван жилийн өмнө хөдөөнөөс хотод ирээд цэцэрлэгийн багшийн сургуульд сурч байхдаа Богд ууланд жимсэнд явж төөрчихөөд нэг залуутай азаар таарсан нь түүний нөхөр Хоргол байлаа. Айдастай хэр нь хоёулханаа улаан навч хагалж уянгалаг авиа гаргаж төдөлгүй айл болж. Эр нөхөр нь уургүй тайван боловч дарвиж наргих дуртай. Өдөр өдрийн олонд даамжран балгасаар байв. Найрал наймаанд явж бараагаа Хорголоор заруулна. Тэдний амьдрал урсгалаараа. Нөхөр нь балгаад зогсохгүй тоглоно.Нэг удаа Найралд чи надад ганц улаан навчтай цамц авчраад өгчих, баярлана шүү гэж хэлжээ.
Тэгвэл чи балгахаа больчих гэвэл айхтар тамшаалсанаа " тохирлоо шүү" гэсэнсэн. Найрал түүнийхээ захиасыг мартсан болохоор Хоргол архиа больсонгүй улмаар ихэсгэн уусаар...
Мятавтай элчингийн буудалд хамт хонохоос өөр арга байсангүй тул үлдсэн ганц өрөөнд цуг буужээ.
- Улаан навчтай цамц оддвол яахав гэж
Мятавыг асуувал авна шүү, мөнгийг нь чиний дансанд шилжүүлнэ гэлээ. Бүсгүйн нүдний мөс хайлах болов уу, яах бол гэж бодсоор шатаар урссаар цэлийсэн шилэн хаалганы дэргэд Найрал хүүхэнтэй буув.
Энэ удаа надад ч, хүүхэнд ч зүүн талдаа улаан навчтай цамц олдсонгүй. Найралын нүдний мөс намайг зовоосоор наймаанд явах бүрийдээ улаан навчтай цамц эрэх болов. Нэлээд хожим Стамбул балгадаас мөнөөх ганц навчтай цамцыг олж бөөн баяр ирээд Найралын утсыг цохисонд " тийм хүн байхгүй" гэсэн хариу сонсоод гашуун бодолд умбасан.
Эд юм хаанаас ч олддог гагцхүү нүдний мөсийг хайлуулаад өгөх аз жаргал хаа байдгийг мэдэхгүй тул Мятав мөнөөх тавин хүүхний нэрсийг галд хайлуулж Найралд баярлах сэтгэлтэй үлдэв ээ.
Дамдины ЖАМЬЯН. 2022. 01. 11.
Анхаарал тавьсан та бүхэнд
Баярлалаа😉

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-10-29 11:25:59 )
|
||