BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Бусад 		 Өгүүллэг: "Би дахиж уйлахгүй ээ..." зохиолч Б. Жанка // "Bi dahij uilahgui ee..." zohiolch B. Janka
Оруулсан Bataka Огноо: 2026-10-29 11:25:57 (156 уншсан)

Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе.

Уншсан номын утгыг эсрэг бсан бол гэж төсөөлж бичсэн монолог бгаамаа миний амьдралтай хамааралгүй ээ❤️
Би дахиж уйлахгүй
Би амьдралынхаа хамгийн таатай үеийн зөрөг замаар яаралгүй алхаж явна. Ард минь хоцорсон бартаат замыг гуниг зовлонгийнхоо сувдан нулимсны бөнжигнөсөн дуслуудаар угааж орхисон. Хайр блаа... Тиймээ жинхэнэ хайр бсан... Тэр хайр эцэсдээ шархлуулсан. Миний сэтгэлийн гэрэл гэгээтэй бүхнийг бүр надад үлдсэн хамгийн сүүлчийн итгэлийн сүүмийх бяцхан дэнг хүртэл унтраасан. Үнэт зүйл гэх юу ч үлдээгүй намайг чамд өгсөн амлалт л амьдруулж байлаа. Бүх зүйл дууссаны дараа ч чи надад алсаас санаа тавьж ганцаардсан саарал өдрүүдэд минь хөг эгшиг нэмсэн. Ер нь чи анхнаасаа л миний дотор орших жижигхээн ертөнцийг гэрэлтүүлэхээр ирсэн нар нь бж. Харин би чамаас ирэх илч дулаан энергийн хүчинд л амьдарч бсан гэдгээ мэдсэн. Өдөр шөнө ээжлэн зөвхөн Шикеспир л төсөөлөн дүрсэлж чадах агуу хайраас болж шаналасан сэтгэлийн бүрхэг тэнгэр цэлмэж бна. Аль хэдийнээ 10н жил өнгөрчээ...
Цаг хугацаа өнгөрхийн хэрээр чиний талаарх дурсамж хөнгөн сэвшээ болж үе үе сэтгэл дотор намуухан аялна
Тэр мөчид би догдлол мэдэрч зөөлнөөр инээмсэглэн нүдээ аниад тэртээд бүдэгхэн бүрэлзэх чиний төрхийг илүү тод харахыг хичээнэ.
Харин чи намайг хааяа ч болов ингэж дурсдаг болов уу? Гэхдээ надад энэ огтхон ч хамаагүй ээ. Миний хамгийн хайртай мартахыг хүсдэггүй дурсамжин дундуур зурвасхан цахилаад өнгөрхөд л болно би өөр юу ч хүсэхгүй. Надад Энэ л хангалттай. Тэгж их хайрлуулчихаад чамаас өөр зүйл хүсэх эрх ч бхгүй.Бага балчир үеийн зүггүй дурлалын үр хайр болон нахиалж мянга мянган навчисаар гэнэхэн учиралаа хучин намар өвлийг үдээд хавартай золгохдоо алс холын энэ өдрийг магад хэн маань ч олж хараагүй ээ. Тийм их хайранд төгсгөл бий гэдгийг мэдсэн бол тэр өдрүүдийн аз жаргал айдас түгшүүрээр солигдох ч бсан юм билүү,,, Мэдээгүй хараагүйдээ хоёулаа бусдын хувьд урт бидний хувьд асар богино тэр өдрүүдийн хором мөч бүрийг аз жаргал болгон хувиргаж чадсан бх тиймүү? Тэрхэн үедээ л чи бид хоёр хайрандаа бялхалж усандаа цэнгэн хөвөх хоёр хөөрхөн хунгийн дэгдээхий шиг л эрх дураараа жаргаж өнөөдрийн дурсамжыг минь бүтээсэн шүү дээ. Энэ зөвхөн миний л дурсамж магад чи бас тэртээх өдрүүдээ нэхэн санагалздаг бол чиний ч бас дурсамж. Би бодлынхоо чанадад чамтай өнгөрүүлсэн тансаг дурсамжаа чиний хайрлахгүй бхын аргагүй сайхан инээмсэглэл шиг цав цагаанхан цэцэгсээр дүүрэн нуга дундуур зулж орхисон. Чамайг санах бүртээ цэцэгт нугаасаа бага багаар чиний дурсамжыг эвлүүлж нэгтгэн бүхэл өдөржин тэнгэрийн доор үүл хөлөглөн жингүйдэж, бороон дуслын шимийн амтанд бялууран согтдог. Тэр л мөчид би нүдээ аниад зөөлөн салхи уруул хацрыг минь энхрийлэн илбэхийг мэдэрч надаас хэдэн мянган өдрөөр алсран холдсон чиний нөгөө л дулаахан инээмсэглэх төрхийг тов тодоор харж чаддаг. Би ингэж л өдөр хоногийг чамгүй өнгөрүүлж бна. Бас өдөр хоногийг жаргалтайгаар үдэж бна. Харин чи намайг цуглуулж бүтээсэн бүх дурсамжынхаа аль хэсэгт хадгалдаг вэ? Санахын жаргал хүлээхийн зовлон гэдэг ч хүлээлт бидэнд бхгүй. Ингэж их санаж дурсаж хайрладаг ч хослох тавилан бас бхгүй. Хэцүү сонголтын урд хөтлөлцөөд зогсож бхдаа бие биенээ үзэн ядаагүй. Хамгийн агуу гэж хэлэхгүй ч хамгийн нандин чин сэтгэл, хамгийн гэнэн гэгээн хайр бсан.
Хос хоёр салахад тэр их хайр нь хаачдаг юм бэ гэж хүмүүс өөр хоорондоо асуудаг. Хайр эмзэг турьхан ч гэлээ салъя гэсэн шийдвэрээс айгаад зэрэглээ шиг замхардаггүй. Зүгээр л зүрх түүнийг өрөвдөн тэтгэж өөртөө уусган нэгтгээд дурсамж болгон сэтгэл рүү юүлдэг юм. Өнөөдрийн над шиг өөр хэн нэгэн өргөн дэлхийн хаа нэгтээ хайраас бүтсэн дурсамжаараа өчигдрөөс өнөөдөр лүү өнөөдрөөс ирээдүйрүү аз жаргалтай дүүлэн нисч бж ч магад...
Өнгөрсөнөөсөө салаагүй өнөөдөрт маргааш гэж бдаггүйг ойлгосон. Чи миний өнгөрсөн биш чи миний аз жаргалтай дурсамж болон үлдлээ. Одоо би чамайг санаад шаналах биш чамайг дурсаад жаргалтайгаар урагшилж бна. Чамайг санахдаа би дахиж уйлахгүй ээ...
Б.Жанка
2022.11.12

Зохиолчийн хаяг: https://www.facebook.com/janka.saruul

Хэрвээ та илүү ихийг сонсохыг хүсвэл биднийг дагаарай.
https://youtube.com/@artuzo

Анхаарал тавьсан та бүхэнд
Баярлалаа😉


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-10-29 11:25:57 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх