BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Бусад 		 Шүлэг: Б.Отгонбаян : Нэргүй шүлэг
Оруулсан Отгонбаян Огноо: 2026-09-19 03:56:41 (176 уншсан)

Хуучин дээвэртэй хар цаасан байшин
Хуурмаг бүхнээс хамгаалж намайг энхрийлсэн
Хатуу амьдралын нугчаа бүрт
Хажууд минь үргэлж оршисоор ирсэн

Хэзээ ч дотор нь орж үзээгүй ч
Хар цаасан дээвэртэй байшингийн
Эзэдийн захиас дотор миь үлдчихсэн
Эмзэглэл мэдэхгүй хүүхэд насанд

Чихэр өгөн баясгадаг байсан хөгшид
Чив чимээгүй нэг л өдөр алга болчихсон
Хэзээ хойно тэрхүү өвгөн эмгэний
Хорвоог орхисон гэх дуу миний чихэнд хүрсэн

Үхэл мэдэхгүй бяцхан хүү
Үдэш өнгөртөл гарч ирэхийг нь харуулдан хүлээдэг байсан
Гуниг үгүй тэр л насандаа
Гүйгээд ч хамаагүй очих юмсан

Эмзэглэл үгүй тэр өдөрүүдийг
Эмхэтгэж бичсэн мөртөөрөө буцаан авч чаддаг бол 
Эргэж очоод тэр л газар 
Энгийн нэгэн хүүхэд хэвээрээ гүйхсэн 

Хар цаасан дээвэр нь хэвээр 
Хаалга нь урьдын адил нээлттэй байгаасай
Хашааны буланд инээд минь үлдээд
Харин хөгшид минь дэргэд минь сууж байгаасай 

Чихэр атгуулсан тэр л гаруудыг 
Чин сэтгэлдээ дахин нэг атгахсан
Цаг хугацаа гэж юу байдгийг мэдэхгүй
Цааш явахын зовлонг мэдрэхгүй байхсан 

Гуниглах үедээ тэр байшингийн хажуугаар 
Ганцаараа хааяа өнгөрдөг болсон
Хар цаасан дээвэртэй байшин минь
Хэзээ ч байгаагүй мэт үгүй болжээ 

Хашааны завсраар нь салхи л нэвтэрч
Хааяа хуучин инээдийг минь сэрээдэг 
Харин чихэр атгасан тэр хоёр гар
Хэсэгхэн дурсамж болон үлдэж

Тэртээх дотор минь хэвээр үлдсэн байшингийн дэргэд 
Тэнд нэгэн бяцхан хүүг би олж хардаг
Тэр хүү үхлийг мэдэхгүй хэвээрээ
Тэр л хаалганы өмнө хөгшдөө хүлээдэг

Хэрвээ дурсамж гэдэг буцах зам бол 
Хэзээ нэгэн өдөр би тийшээ очно
Хар цаасан дээвэртэй тэр байшинд 
Хүүхэд нас минь намайг угтана.
Б.Отгонбаян



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-09-19 03:56:41 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх