Шүлэг: Константин Симонов : Намайг хүлээ би иргээд ирнэ ... Оруулсан Bataka Огноо: 2026-09-17 11:24:23 (198 уншсан)
Константин Симонов
Намайг хүлээ би иргээд ирнэ
Зөвхөн намайг хүлээ
Шаргал бороо шаагиж байсан ч
Шаналсан сэтгэл эмтэрч байсан ч
Цасан шуурга исгэрч байсан ч
Шатам нар төөнөж байсан ч
Үеийн нөхөд хүлээхгүй байсан ч
Үүрд намайгаа хүлээ найз минь
Захидал шуудан ирэхгүй байсан ч
Заавал намайг сэтгэл шаналан хүлээ
Насаараа намайг хүлээ би иргээд ирнэ
Намайг хүлээсэн бүхэнтэй хамтдаа хүлээ
Намайг хүлээ эргээд ирнэ би
Найдвар итгэл барагдсан ч намайг хүлээ
Мартах цаг иржээ гэж бусад нь бодсон ч
Магад би эргээд ирнэ наймайг хүлээ
Ээж хүү хоёр итгэл барагдсан ч намайг хүлээ
Энэхэн биед алга болсон ч намайг хүлээ
Найзууд маань залхсан байсан ч намайг хүлээ
Түүдэгийг тойрон суугаад намайг хүлээ
Дарс уугаад намайг дурсан хүлээ
Дурсамж дүүрэн намайг ирэхийг хүлээ
Дурсан дурсан намайг хамтдаа хүлээ
Дарс хүртэх гэж бүү яар анд минь
Үхэлийг хүлээлгүй үүрд намайг хүлээ
Өөртөө тохиосон тавиланг мартан хүлээ
Өөрийгөө мартаад намайг чи хүлээсэн бизээ
Үхэлийг мартаж намайг аварсан билээ
Яаж амьдарсанаа үүрд дурсах болноо би
Бусад нь хүлээхгүй байсан ч намайгаа хүлээ
1941 он
Сосорбарамын Төмөрхуяг орчуулав
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Сосорбарамын Төмөрхуяг | Шинэчилсэн огноо: 2026-09-17 12:08:16 )
|
||