Шүлэг: Л.Өлзийтөгс : Өнө мөнх орон Оруулсан Bataka Огноо: 2026-09-09 21:28:33 (1454 уншсан)
Өнө мөнх орон
Ая: Б. Шарав
Үг: Л. Өлзийтөгс
Дуучин: Д. Отгонжаргал
Ая: Б. Шарав
Үг: Л. Өлзийтөгс
Дуучин: Д. Отгонжаргал
Та зүрхэнд мөнх…
Тэв тэнүүн нутаг минь
Тэртээ алсад хөхрөх
Тэгш дүүрэн тэнгэр минь
Тэнгэр минь…
Та харцанд мөнх…
Цэв цэнхэр нутаг минь
Цээжний гуниг арчих
Цэвэр ялдам салхин минь
Салхин минь…
Та зүрхэнд мөнх…
Харцанд мөнх…
Зүүдэнд ч мөнх…
Хүүгээ дуудсаар…
Алсаас уулсаараа
Аниргүйхэн талаараа даллана
Хүрээд ир гэж аав шиг дуудна
Хүүг минь өршөө гэж ээж шиг хурайлна
Эх орон…
Дуулсан ч санагдах юм аа..
Та сэтгэлд минь…
Энх саруул нутаг минь
Эвийн хайраар ивээх
Ээжийн дүр шиг мөнх орон
Мөнх орон…
Мөнх орон…
Мөнх орон…
Эх орон минь…
Нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” аялгуунд, яруу найрагч Л.Өлзийтөгс гайхалтай шүлэг бичиж “Uvertura” хамтлагийнхан дуулж, амьдруулсан байна.
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Л Өлзийтөгс | Шинэчилсэн огноо: 2026-09-09 21:28:33 )
|
||