Дууны үг: Бөртэ чонын нутаг Оруулсан ШИНЭ Огноо: 2026-05-31 18:17:11 (480 уншсан)
Бөртэ чонын нутаг
Нар мандаж,
Сар шингэн,
Налуу тэнхлэг
Салхитай эргэлднэ.
Нүүдэлч малчид
Сэрүүн бүсийн талд
Нүүн сууна
Сэлгэн сэлгэнэ.
Эх хуурайн эзэд
Эсгий цагаан туургатнууд минь
Ид хөгжлийн энэ зуунд
Эзнээ болиод хаана очив оо?
Агт хөлгүүд эзгүйрч,
Анч ноход өнчрөн,
Атар тал элсээр дүүрэн,
Артаг салхинаа нутаг завхна.
Газар дэлхий эргэлдэж,
Гашуун үнэн цайрна,
Галав эртний домог
Гаргийн сонор чавхдана.
( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Дууны үг | Шинэчилсэн огноо: 2026-05-31 18:17:11 )
|
||