BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Ертөнц
Оруулсан Jenny Огноо: 2026-05-24 15:48:43 (438 уншсан)

Үлгэрийн ертөнцөд үлдлээ гээд
Үнэний хаалгаар гарлаа гээд
Үзэж бүхнийг харлаа гээд
Үүрдийн амьдралд хүрнэ гэж үгүй
Ирэх цагийг тольдлоо гээд
Ирсэн гийчнийг магтлаа гээд
Ирээдүйд бид зочиллоо гээд
Ирсэн энэ цагаасаа зайлж зугатна гэж үгүй
Хуруу дарам амьдрал гээд
Хутагт ноёдтой уулзлаа гээд
Хурсан олныг тойрууллаа гээд
Хуйлсан цаг хугацааг хурдасгана гэж үгүй
Мэдсэнээс мэдэхгүй байх нь дээр цаг хугацаа
Мэргэн олонд ирж ч мэднэ
Мэрийснээс мэлэрч суух нь дээр цаг хугацаа
Мэдээгүй байхад чинь ирж ч мэднэ


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-05-24 15:48:43 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх