Шүлэг: Чамтай бас чамгүй Оруулсан Bataka Огноо: 2026-05-18 01:05:23 (492 уншсан)
Хавар
Яргуй ургахтай зэрэгцэн
Ядмагхан энэ сэтгэлд минь
Хаврын салхитай хамт
Хайрт минь чи ирлээ
Яасан бэ гэмээр их жаргалыг
Яг чамаас л мэдэрлээ
Хэнэггүйхэн энэ бодолд минь
Хээгүй чи минь орж ирлээ
Яалт ч үгүй л чи байж
Яагаад заавал одоо гэж
Хаана нэгтэйгээс урган гарсан
Хонгор ягаан яргуй минь…
Зун
Бялхсан энэ жаргал дунд
Бяцхан зүрх минь хөөрнө
Хөөрхий энэ сэтгэл минь
Хором хормоор хөрнө
Цэцэг навчис дэлгэрч байхад
Цээжин доторх зүрх үхнэ
Чиний инээд мөнхөд үлдэж
Чин зүрхний үг чинь л үлдэв
Халуун нар байсан ч
Хөөрхий чи минь байсангүй
Гэрийн гадаах гудамж
Гүн харанхуй болсон мэт…
Намар
Хийсгэчих шахам салхи нь
Хөнгөн гуниг дагуулна
Модноос унах навчис нь
Магад чамайг илтгэх байх
Хөтлөлцөн алхсан гудамжинд
Хөөрөн баяссанаа санан дурсаж
Гар минь хүйтэн болоход
Ганцхан бодол л бодогдоно
Аажим аажимаар холдох дулаан
Аргагүй намайг гуниглуулна
Сэвшээ салхитай зэрэгцэн
Сэрүүн зүүднээсээ сэрлээ…
Өвөл
Өдгөө миний бодол
Өөр нэгэнд шилжсэнгүй
Цагаан цас хаялсан ч
Цэлмэг тэнгэр гарсангүй
Хүйтний улирал ирсэн ч
Холдон одсон дулаан үгс
Одоог хүртэл дулаацуулж
Одод тэнгэрт гялалзах үед
Тэднийг чамтай андууран
Тэнрэглүү гараа ойртуулна
Шинэ он ирж байсан ч
Шигдсэн хадаас мэт бодлоос минь чи огт гарсангүй…
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-06-09 13:30:39 )
|
||