Шүлэг: Мөнхбаатарын Тэлмэн : Хүсэл Оруулсан Тэлмэн Огноо: 2026-05-08 16:00:55 (112 уншсан)
Би дурламаар
Бүтэн сартай шөнүүдийг дурсаж би уйлмаар
Би хайрламаар
Буруутай зөвтөй амьдралаа зүүдэлж би хайрламаар
Би найзламаар
Бүлээн инээдээр угтах нөхдөө тэвэрч бүжмээр
Би нисмээр
Бүрэнхий шөнөөр түгсэн одод дунд дүүлмээр
Би мэдэрмээр
Хүссэн хүлээсэн зүйлсдээ би хүрмээр
Би гүймээр
Хоолойг минь багалзуурдаж, зүрхийг минь зүссэн мэдрэмжээсээ би зугтмаар
Магадгүй хүний хүсэл энэ амьдралын хамгийн төвөгтэй зүйл байх.
Мөнхбаатарын Тэлмэн
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-05-08 16:00:55 )
|
||