BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Батсуурь 	Төмөрийн 	 Шүлэг: Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Оруулсан Bataka Огноо: 2026-04-27 13:27:35 (1415 уншсан)



Уул шиг эр хүнийг уйлж байхыг би үзлээ
Уйлах уйлахдаа бүр асгарах юм билээ
Уул хагарч ус болохын цагт
Уудам орчлонд манан татаж анирладаг юм билээ 

Асгатай хад шиг эр хүнийг уйлж суухын үзэхэд
Амьдрал чамайг юутай уяхан болхыг мэдлээ
Аягандаан дүүрсэн нулимсаа, хүнд үзүүлэхгүйг хичээж
Алс холыг харан алгандаан шингээдэг юм билээ 

Эжийгээ ярихдаа эр нулимс нэг унадаг
Эцгийгээ дурсахдаа эр нулимас нэг тунадаг
Үүл адил хуралдаж байгаад
Үнэн дээр л унадаг эр нулимс 

Хат суусан эр хүн илд шиг явахын цагт
Хагацахын цагт ойчдог эр нулимс аа
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэх юм
Өвдөг нь шалбарсан юм хойно уйлж байгээ хөөрхий

Эр хүнийг хэзээ уйлж байлаа гэх юм
Эхээс төрсөн юм чинь нулимастай байлгүйдээ хөөрхий 
Уйлмаар дуулмаар орчлонгоос гомдол нэхдэггүй болохоор нь
Унасан нулимс болгон нь үнэнийх байдаг юм болов уу

Үнэнээр унаа хийж худлыг гүйцсэн болохоор
Уйлах нулимс болгон нь үнэтэй байдаг юм болов уу даа
Хорвоо дээр ховорхон эр нулимсыг үзвэл та харин
Хов болгож хүнд битгий хэлээрэй

Өөрийн чинь өмнө унаж мэдэх
Өр нимгэн байдаг юм аа ЭР НУЛИМС

Яруу найрагч Т.Батсуурь



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Төмөрийн Батсуурь | Шинэчилсэн огноо: 2026-04-27 13:27:35 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх