Шүлэг: Шюэ Вайсуо: Адуухайн амсар Оруулсан ШИНЭ Огноо: 2026-04-23 09:29:35 (1582 уншсан)
Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Адуухайн амсар
Хоёр соргорын хоорондох амсар
долгионтой, муруй зам
Амсараар дамжин алсад сунга
Адуу морьд эндээс гарч давхина
Гол усан эндээс урсч холдно
Салхи шурга эндээс хуйларч одно
Мөнх бус ертөнц эндээс зугтан арилна
Бага - нуурын домгийг дурьдвал
Амнаас сүүтэй цай, утаа гарч болно
Шувуудын зууж ирсэн яргуй
Шуудуу суваг жалга судийг сэрээнэ
Би ч гарч яваад олон жил болж байна
Нутгаа гэх энсрэл дунд байнга хөвж байна
Үүл барьж хүлэглэн чадах аваас
Салхи ашиглан гэртээ буцаж хүрэх сэн
/Адуухай гэж зохиогчын нутгийн овооны нэр/
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-04-23 09:29:35 )
|
||||