BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Авирмэд 	Цээсүрэн	 Шүлэг: Ц.Авирмэд : Ханьдаа
Оруулсан Bataka Огноо: 2026-03-19 14:43:53 (2971 уншсан)

Энгэрийг минь үрээр мялаасан
Элэг зүрхийг минь хайраар мялаасан
Аян замыг минь сүүгээр мялаасан
Айсуу өдрүүдийг итгэлээр мялаасан

Хань минь чамтайгаа би
Хорвоог хамт туулах ерөөлтэй төржээ

Бороотой өдрүүдэд шүхэрлэж мялаасан
Болзоотой өдрүүдэд хөтлөлцөж мялаасан
Үгийн сайхнаар ерөөж мялаасан
Үйлийн урнаар гоёж мялаасан

Хань минь чамтайгаа би
Хорвоог хамт туулах ерөөлтэй төржээ

Амьдралыг минь хамтаар мялаасан
Аашийг минь засаж мялаасан
Алдарыг минь дэмнэж мялаасан
Алаг дэлхийд учирч мялаасан

Амраг минь чамтайгаа би
Алаг үрсээ хөтлөх заяатай төржээ

2022.03.03

МЗЭ-н гишүүн яруу найрагч, Сэтгүүлч Цээсүрэнгийн Авирмэд

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Цээсүрэн Авирмэд | Шинэчилсэн огноо: 2026-03-19 14:43:53 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх