Шүлэг: Ц.Авирмэд : Нэргүй шүлэг Оруулсан Авирмэд Огноо: 2026-03-18 23:58:53 (3058 уншсан)
* * *
Алтан далавчнаасаа наран ургуулж
Анхны цастай сүлээд
Сэтгэлийн минь утасыг хөндөөд ниссэн
Ангирын дуунд хачин их хайртай
Үүр гэрээ барьж
Үр төлөө өсгөөд
Харцыг минь мялаагаад өдөлсөн
Амьтаны үрд мөнчиг их хайртай
Өвс зуусан шувууг таньж
Үлгэрийн хорвоог хайрлаад
Өнөө хэтийг зохироосон
Амьдралын бор өдрүүддээ ч хайртай…
25.10.11
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Цээсүрэн Авирмэд | Шинэчилсэн огноо: 2026-03-18 23:58:53 )
|
||