BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Чинзориг 	 Энхтайваны 	 Шүлэг: Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь
Оруулсан Bataka Огноо: 2026-02-04 12:51:47 (3026 уншсан)

   Шѳнѳ дунд гэнэт сэрчихлээ. Зүүдэлж байсан зүүд минь тодоос тод санагдана. Би ойн дунд цахилгаан хѳрѳѳ хүнгэнүүлсээр моддыг унагааж байх юм. Хамгийн ѳндѳр, хамгийн бүдүүн моддыг шилж хэд хэдийг тасалсан харагдах бѳгѳѳд цааш улам бүр шунан хѳрѳѳдсѳѳр байлаа. Тэгтэл ойн захаас ямар нэгэн амьтан, эсвэл хүн ч байж мэдэх хөлийн чимээ сонсогдлоо. Сайн хартал буга ч юм шиг эсвэл хүн ч юм шиг. Ерѳѳсѳѳ л буга толгойтой хүн биетэй амьтан юм. Би ч айсандаа модны цаагуур орж нуугдав. 
Гэтэл нѳгѳѳ талаас бас л гахай шиг толгойтой хүн биетэй амьтан гүйсээр ирж байна. Тэр хоёр уулзаж хүний хэлээр ярилцахыг би тодоос тод сонсож зогсоно. Буган толгойт нь өгүүлэв. "Миний ойг юу ч үгүй сүйтгэчихлээ. Надад орох орон ч үлдсэнгүй. Ижилдэн дассан ан амьтад минь ч байхгүй болчихлоо. Би одоо яах вэ" хэмээн халаглан байлаа. Гэтэл бодон толгойт нь "Миний ч гэсэн уул хангай минь ухагдаад юу ч үгүй болсон. Би бас очих газаргүй болоод ийнхүү чам руу яарч ирж байгаа минь энэ шүү дээ" гэлээ. Тэр хоёрыг ийн ярилцаж байтал цаанаас нь мѳн л могой толгойтой амьтан яарсаар ирж байв. "Ашгүй та хоёр энд байсан юм уу. Би бүр балраад явж байна. Миний голыг хааж боогоод гольдролыг нь өөрчлөөд бас болоогүй ундарга хавийн хамаг моддийг нь тасдаад сүйтгээд хаячихлаа. Одоо бүр урсах ч юмгүй болоод би тэндээс дайжаад явж байгаа минь энэ" гэлээ. "Энд ч ялгаагүй сүйрсэн байгааг харж байгаа биз дээ" гэж буган толгойт урам муутайхан хэлтэл бодон толгойт "Хмм. . . чиний нѳгѳѳ догшин савдаг гэсэн нэр алдар чинь хаачсан юм. Уул усаа хамгаалж халдсаныг нь цээрлүүлэхгүй яагаа вэ" хэмээн толгойгоо сэжлэн хэлэв. "Би цээрлүүлсээн.

Гэвч одоо хүн тѳрѳлхтѳн ѳѳрѳѳ ѳѳрсдийгѳѳ цээрлүүлж байгаагаа даанч ойлгохгүй юм даа" хэмээн буган толгойт өгүүлэв. Могойн толгойт "Одоо хэдүүлээ хаачих вэ. Энд байгаад байвал ѳѳрсдѳѳ сүйднэ шүү дээ. Дариухан явцгаая. Хил давж чадвал амар амгалан газар байдаг гэж би сонссон" гэж хэлтэл нѳгѳѳ хоёр нь зѳвшѳѳрч тэд цааш гүйхээрээ явж одлоо. Би тэдний араас харан зогсож байтал хѳрѳѳ минь гэнэт дуугарч хѳлийг минь тасдан хѳрѳѳдѳж байхийг үзээд би тэр зүүднээсээ цочин сэрэх нь тэр ээ. 

Зохиолыг бичсэн: Энхтайваны Чинзориг


#Лус #Савдаг


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Энхтайваны Чинзориг | Шинэчилсэн огноо: 2026-02-04 12:51:47 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх