BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Оруулсан Bataka Огноо: 2026-01-29 23:23:27 (3026 уншсан)

Хайр гэж юу юм бэ?
Хар нүдээ ширгэтэл хүлээх
Халамж анхаарал горьдох
Халаглан санагалзах
Хамаг биеэ илбүүлэхийг хүсэх
Харамлан булиглах
Хаа холоос эрэж хайх
Хэн мэддэг юм хэлээд өгөөч...
Хэл үггүй үнгэлдэх
Хэнээс ч айлгүй алхалдах
Эрх чөлөө юу?
Эд мөнгө үү?
Эгнэшгүй жаргал уу?
Энгэрийг минь имрэх хань уу?
Хаана байна?
Хэн юм бэ?
Хэнийх юм бэ?  



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-01-29 23:23:27 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх