Шүлэг: Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ Оруулсан Bataka Огноо: 2026-01-26 20:11:07 (3519 уншсан)
Мөс,цасаар хуягласан цагаан талд минь
Мөнх ногоон орны нэгэн ирж үзвэл
Мөн ч их гайхширч амаа ангайх вий
Мөрөөдөл биелэв гэж сэтгэл ханах вий
Миний нутгийн цасан өвөл цайвалзаж
Мөрөө гарган алхах чихраан хяхраан нь
Мэлтийх цагаан талын аялгуу хөг юм
Мэнэрсэн ухааныг цэлмээх уянга аялгуу юм
Мартагдсан аялгуу сэргэж нүд баясах шиг
Манай нутгийн цаст тал үнэн гайхам
Мөч,чөмөг царцам тачигнасан жавар нь
Мөрөөдүүлж зунаар санагдуулахыг яана
Малын ч хүний ч шандас шалгаж шалгасан
Маргаан үгүй тал,хангайн цантай өвөл
Мяасүрэн гуайн Буурал аав дуу шиг
Мөнгөн сортой буурал оргилт улирал
Мичид чичрэм есөн,есийн хүйтэнд
Минчүү дээлтэй морин дэл дээр ханхайж
Минчийж халууцах нь холгүй чийрэгжисэн
Малчин залуусын шуранхай хадаах дуун
Морьдын туурайн төвөргөөн,янцгаах чимээ
Малын хөлийн туурийн шажигнах олон аяз
Мөнгөлөг цагаан талын аялгууг нэмж
Монгол өвлийн улирлийг өнгө нэмэн дуулна.
Т.Б/Тогоочийн Болдбаатар/
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-01-26 20:11:07 )
|
||