BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Ааваа нэг дуурсья
Оруулсан Bataka Огноо: 2026-01-20 12:19:35 (3358 уншсан)


Аавдаа хайртай юу? ээждээ хайртай юу? гэж асуухад нь 
Аавдаа гэж торойтол хариулсан тэнэг толгой би 
Аавдаа ямар хайртайгаа хэлэх гэсэн жаахан сэтгэл минь 
Ээжийгээ гомдоочих шахсан аавын охион би

Аавынхаа өвөрт унтах уу? Ээжийнхээ өвөрт унтах уу? гэхээр нь 
Амттай мөөмөө бараадаж ижийгээ дагадаг өөдгүй толгой би 
Үүр цайтал унтчихсандаа харамссан сэтгэл өдөн дэрээ чирэн 
Аавынхаа өвөрлүү сэмхэн шургадаг аавын охион би

Аавыгаа загнаад аашилж явсан инээдтэй амьтаан би 
Ах нартаа омогдож ааваараа сүрдүүлж явсан мундаг амьтаан би 
Аальхан жаахан ухаандаа өөрийгөө том хүн гэж боддог 
Аав мин харин өөгшүүлж өхөөрдсөн аавын охион би


Хатуу үг дууллаа гэж охидууд аавдаа гоморхох юм аа 
Хаа нэг гар хүрлээ ч гэж охидууд аавдаа гомдох юм аа 
Хажууд нь үргэлж үглэлээ гэж охидууд аавыгаа тээршаах юм аа 
Хазаарлаж боолоо ч гэж охидууд ааваасаа зугтах юм аа

Хатуу үг дуулах ямар байдаг юм бэ ааваа? дуулгахгүй яасан юм бэ надад 
Хаа нэг гар хүрнэ гэж яадаг юм бэ ааваа? хүрэхгүй яасан юм бэ надад 
Хажууд суугаад үглэж яншихгүй яасан юм бэ ааваа? 
Хазааргүй омголон өсгөсөн намайгаа оосорлож дарахгүй юмуу одоо

Айлын охидууд аавыгаа ярьхад аргагүй би атаархах юм аа 
Алган дэрээ бөмбөрүүлснийг нь ярьдаггүй тэнэг хүмүүс юм аа 
Аашилж загнасныг нь харин ам уралдан ярьхад нь 
Ааваа дурсаж нэг ярих гэхээр ам нийлэхгүй юм аа ааваа

Ард олондоо нэр нь дуурссан ааваараа гайхуулж явна аа би 
Алдар хүнд нь надад буусан ааваараа бахархаж явна аа би 
Аль нь ч гарт баригдахгүй юмаар сэтгэлээ зогоож явна аа би 
Ам минь цангаж, хоолой минь сөөхөд шүлсээ залгиж явна аа би

Хариугүй жаахан охиноо харахаар гол минь тасрахгүй юм гэж 
Харах бүрдээ хажуудахдаа нулимас дуслуулан ярьсан аав минь 
Хожимоо нэг өдөр номын хуудаснаа зурайхад сая би үзлээ 
Хоёр нүдний нулимас дөнгөж ойлгосон ухаандаа сад тавин асгарлаа



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-01-20 12:19:35 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх