Шүлэг: С.Отгонтуяа : Би уучилсан Оруулсан Bataka Огноо: 2026-01-14 17:15:11 (5771 уншсан)
Цэцэг цэцгийн өнгөнд шунаж нүүсэн эрвээхэйн занг уучилсан
Цэнхэр манантай намраар мэнд л байгаасай гэж залбирсан
Цаг цагийн аясаар урваж нүүсэн шувуудыг уучилсан
Цаадхан далайдаа очоод жаргаад л ирээсэй гэж ерөөсөн
Би уучилсан
Гэмгүй явахад минь гүтгэсэн танихгүй хүнийг уучилсан
Гишгэсэн мөр бүхэнд минь аз тохиодоггүйг ойлгосон
Гэгээ татуулж явахад минь атаархсан танил хүмүүсийг уучилсан
Гэрэл байгаа газарт сүүдэр байдгийг ухаарсан
Би уучилсан
Намайг гомдоож зүрх зүссэн хэн бүхнийг уучилсан
Яахав дээ хүн л юм чинь дээ гэж цагаатгасан
Нартад олон хүнийг гомдоосон өөрийгөө ч бас уучилсан
Яалтай ч билээ дээ тэнэгхэн залуу нас минь гээд цайруулсан
Би уучилсан
Уучлахгүй бол зүрх хүндрээд байхаар нь
Уужимхан хорвоо гэвч давчдаад байхаар нь,
Цөмийг нь би уучилж орхисон
Цээжний цаанаас минь хайр минь ундарсан
Би уучилсан
Нийслэлийн 93-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш,
Монгол Улсын Гавьяат багш С.Отгонтуяа
https://www.facebook.com/otgoo.sugir/

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-01-14 17:15:11 )
|
||