BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Номин-Эрдэнэ: Аавдаа
Оруулсан Bataka Огноо: 2026-01-09 19:09:02 (3507 уншсан)

Цэл залуу насаараа бахдаж явсан 16н хавар
Цэцэн мэргэдийн үгэнд зэмлүүлж явсан 16н хавар
Цэврүү үсэрсэн гартайгаа зүдэрч туулсан 10н хавар

Хавар хаврын тоогоор нэмэгдэж л байна уу даа нас тань
Хатуу амьдралын бэрхэнд дарагдаж л байна уу даа нуруу тань



Арван зургаан хаврыг хамтдаа туулчихаад
Ажиж ааваасаа юу харваа гэж асуувал
Асар их бодолоо аягандаа дүүрсэн нулимсаа
Араа шүдэндээ зуун байж
Алгандаа шингээдгийг тань ажлаа

Таньд минь
Энгэртээ зүүх одон алга
Эвлээд урсах сүү ч алга
Харин ганцхан
Энэ насаа дуустал хайрлан гэх амлалт л байна
Эдлээд дууссан мэт итгэл ч надад байна

Хошин мэдрэмж чинь тулчихаад 
Хорвоог барах сэлэм болгох гээ юу
Хориодхон насандаа бүтээсэн
Хонгор үрсээ бамбай болгох гээ юу
Аль эсвэл 
Алгандаа шингээдэг нулимсаараа сэлэм болох гээ юу
Араандаа зуусан зовлонгоороо бамбай болох гээ юу
Аль аль нь ч байх хэрэггүй
Амьдрал ямар байдгийг ухааруулдаг ном л бай
Аргаа бархаараа ирээд шүтэх уул минь л бай
nomiokkn9@gmail.com

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-01-09 19:09:02 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх