BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
Оруулсан Bataka Огноо: 2026-01-09 19:01:40 (3568 уншсан)

Наяаад онд учирсан бол гэж
Надтай хамт нэг төсөөлж үзэх үү
Ягаад гэж асуумаар байна уу
Ямар нандин болохын мэдэх үү
Утасгүй нийгмийн нэгээхэн хэсэг болчихоод
Уулзах гэж өдөржин дагадаг бол ямрав
Орцны гадаа удаан хүлээгээд
Орой болтол зугаалдаг бол ямрав
Хуучин пянз хөгжим дээр
Хамтдаа бүжиглвэл ямрав
Кино театрт зэрэгцэж суугаад
Карнавал үзвэл ямрав
Наяаад онд учирсан бол гэж
Надтай хамт нэг төсөөлж үзэх үү
Чи өөрийгөө польтотой нэг төсөөлдөө
Чиний хажууд би улаан өсгийттэй зогсож байна гэж төсөөл
Соц үеийн хувцасыг өмсөөд
Сүхбаатарын талбайд болзож байна гэж төсөөл
Нүдээ аниад чимээгүйхэн төсөөл 
Төсөөлөхдөө ганцхан надтай төсөөл
Нүдээ нээхээс хайран байгаагаар төсөөл
Төсөөлөхдөө харин хамт байгаагаар төсөөл
Төсөөллөөрөө хоёулаа үлгэр зохиое
Төгсөж дуусамгүй үлгэр зохиое
Ариун хайраар мөр холбож
Аз жаргалтай нэгэн үлгэр зохиое.
Төгсөж дуусамгүй төсөөллөө
Тэнгэр ширтэн үргэлжлүүлж
Тэмдгэлийн дэвтрийнхээ хуудсан дээр
Тэр хайраа үлгэр болгон үлдээе.



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-01-09 19:01:40 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх