BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Үнэн хайр
Оруулсан Bataka Огноо: 2026-01-09 18:58:06 (3514 уншсан)

Уулзах газраа товлчихоод
Удаан гэгч нь догдолсоор ирлээ
Улаан сарнайг их л нандигнан барисаар
Урдаас чи алхаж явна
Хоолойтой цамц чинь тухгүй байгааг 
Холоос харахдаа л анзаарчихсан 
Өмнө үнэртэж байгаагүй ус 
Хамарт сэнхи хийхэд 
Өөрөөсөө чи дөлж байгааг 
Хажууд чинь зогсохдоо л мэдчихсэн 
Эмэгтэй хүн юунд дуртай вэ гэж 
Энэ тэндээс чи асуусан бололтой 
Ямар тэнэг нь сарнай цэцэг зөвлснийг мэдэхгүй ч
Яах аргагүй чи аваад ирж
Өөрийнхөөрөө биш өрөөлийн зөвлснөөр
Өөртөө биш надад таалагдах гэж
Дүр эсгэн жүжиглэж байгаа чинь
Дундуур байсан итгэлийг дүүргэх шиг
Тэгэх хэрэггүй л байсан юм даа
Тэгтэлээ өндөр мэдрэмжгүйг чинь 
Тэнэгхэн мөртлөө халамжтайг чинь
Тэврээд авах сэтгэлтэйг чинь би мэднэ
Тиймээс намайг өөрөөрөө хайрла.
Тэрний чинь хариуд би чамайг үнэн хайрлая



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-01-09 18:58:06 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх