Шүлэг: Энхрий минь Оруулсан Bataka Огноо: 2025-12-30 08:19:51 (3568 уншсан)
Эгэлхэн даруухан чамайг
Энхрий гэж нэрлэлээ
Эгэлхэн инээмсэглэх төрхөөрөө
Эргэх хорвоог чимэх шиг
Найган ургах цэцэг шиг
Нарт хорвоогын чимэг юм
Нар шиг гэрэлтэх төрхөөрөө
Намайг хүртэл татах юм
Хавар, намрыг андууран
Хайрлаж, дурлаж гүймээр
Хагдрах өвс, хайлах цасыг умартан
Хамт байхыг хүсэх юм
Цэцэг цэцгийн сайханыг чамд харуулахсан
Цэнхэр тэнгэрийн доор зугаалахсан
Цэн тогоруу нүүдлээсээ нуурандаа ирэх шиг
Цэцгийн дэлбээ шиг сэтгэлд чинь шүлгээ хэлхэн үлдээе
Эрхлэн жаргах бүсгүй заяанд чинь
Эрхлүүлэн байж шүлгэн эрх бэлэглэе
Эрхэмсэг сайхан төрхөөрөө
Энэ л хорвоогоо чимээрэй
Цэцэг шиг инээмсэглэлийн чинь цаана
Цэгнэж үлдсэн бодол бий
Цэнгэн баяссан дурсамж бий
Цэл залуухан сэтгэл бий
Эгэл бүсгүйн гоо үзэсгэлэн
Энэхэн зүрхэнд цохилож байдаг
Энхрий бүсгүйн гоо үзэсгэлэн
Энэрэх харц нь гэрэлтэж байдаг
Ганган ногоон дээлээрээ гоёж инээмсэглэ
Ганцаардах сэтгэлийг үүл болгон инээмсэглэ
Гаднаа ч, дотроо ч инээмсэглэ
Ганц л амьдрах хорвоод гайхуулан байж инээмсэглэ
2025.09.16 22:39 Энхрий дээ зориулав.
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2025-12-30 08:19:51 )
|
||