BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Сайхан бүсгүй чамдаа
Оруулсан Bataka Огноо: 2025-12-25 09:23:27 (3669 уншсан)

Харахын сайхан бүсгүй чамдаа

Хайрлах сэтгэлээ бүрэн илчилж

Халамжилж чадаагүй миний буруу

Харилцах хүслээ үгэндээ шингээж

Харилцаж байхыг чамаас хүснэ

 

Алган дээр буусан Од чамайгаа

Алдахгүй гэсэндээ шунаж хайрласан

Арав, хорин жил ч найзлах байтлаа

Арван, хорин минутын тэвчээрээ алдлаа


 

Ирээдүйд чи минь тэнгэртээ хөөрч

Илүү сайн хүмүүстээ учрана

Илчлэх хайраа хэн нэгэнд шивнэж

Инээмсэглэх төрхөөрөө жаргаана

 

Зөөлөн шиврэх бороонд норсон цэцэг шиг сэтгэлээ

Зуурдын үүлэнд бүү дааруулаарай

Зуны нар шиг сайхан сэтгэлээ

Зулын гэрэл шиг бүү төсөөлөөрэй

 

Чиний туулсан амьдралыг хэн ч давж чадахгүй

Чиний сэтгэл шиг итгэлийн хэнээс олж харахгүй

Чиний гоо үзэсгэлэнг хаана ч дахин давтагдахгүй

Чиний л гэх бүхэн тэнгэртээ баймаар Од

 

Миний Од тэнгэртээ гэрэлтээрэй

(2025.07.11. Баасан)

 



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2025-12-25 09:23:27 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх