BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Чамайг би боддог
Оруулсан Bataka Огноо: 2025-12-25 09:01:54 (3602 уншсан)

Чамайг би бодон сууна

Чанад холын мөрөөдлөө автан сууна

Чиний дуртай шүлгийг хэлхэн сууна

Чиний тухай дүрслэн сууна


   Гэрэлт царайнд чинь сүүдэр тусгахгүй тулд

   Гэгээн бүхнийг бичихийг хүснэм

   Горхины чимээгүй урсгал шиг намилзах гэзгийг чинь

   Гараараа илбэхээс илүүтэй хацраараа мэдэрмээр


Хөрсөн гарыг чинь атгаж дулаацуулахаас илүүтэй хүзүү, цээжиндээ хүргэмээр

Хавийн сайхан залуучуудыг нүдийг чиний цамцнаас авч хаяад

Хархан нүдэнд чинь торойж ганцаар үлдмээр

Хүлээх цагыг хурдлуулж, гүйж очоод эрхэлмээр


Хүлээхгүй уулздаг цагтай болж эрхэлмээр

Хүрэлцэж, энхрий чамайг эрхлүүлмээр

Хүүрнэж, энхрий чамайг сонсмоор


(Энхрийдээ 2025.11.04)



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2025-12-25 09:01:54 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх