BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Чамайгаа би дахиад хайрламаар
Оруулсан Bataka Огноо: 2025-12-24 12:36:35 (3574 уншсан)

Чамайг би дахиад хайрлавал тархинд чинь хурсан бодлыг үүл адил хийсгэн үнсэнэ

Чамайг би дахиад хайрлавал чиний хэлсэн үгийг тоолгүй чангаас чанга тэврээд зогсоно

Чамайг би дахиад хайрлавал салахгүй гэдэг үгийг чинь биен дээрээ шивүүлж авна

Чамайг би дахиад хайрлавал чимээгүй ширтэх харцыг чинь зураг болгон сэтгэлдээ хадгална

Чамайг би дахиад хайрлавал чиний инээдийг чихэндээ хамгийн ойроос сонсоно

Чамайг би дахиад хайрлавал хархан гэзгийг чинь илбэн байж зөндөө эрхлүүлнэ

Чамайг би дахиад хайрлавал мэнгэ бүрийг чинь үнсэнэ гэсэн амлалтаа биелүүлнэ

Чамайгаа би дахиад хайрлавал өндөр уулын орой дээрээс чиний нэрийг хэлж чангаас чанга хайртайгаа дуудна

Чамайг би дахиад хайрлавал хамгийн дотноор хамтдаа байна

Чамайг би дахиад хайрлавал халуун хоолыг ч амаараа хөргөж идүүлнэ

Чамайг би дахиад хайрлавал шөнийн уртад чамайгаа л зүүдлэн унтана

Чамайг би дахиад хайрлавал болохгүй гэсэн үг бүрийн чинь тоогоор уулзана

Сайхан чамдаа 2025.10.12



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2025-12-24 12:36:35 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2026-01-26 Анхбат Батбаяр Sn bnuu? uurtu chine yaj holbogdohuu?
☕ Кофе авч өгөх