BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Сургамж 		 Өгүүллэг: Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Оруулсан Bataka Огноо: 2025-12-23 11:06:59 (3999 уншсан)


"Ээж ээ, тэр их сонин хүн…
Сургуулийн бүх 600 хүүхдийн нэрийг бүгдийг нь цээжилчихсэн байдаг гээд бод доо"....
Удалгүй эцэг эхийн хурал болж, би сургууль дээр нь очоод сурагчдын хоолны газраас хавчуургатай талх авав…
Буурал үстэй, үсний тор зүүсэн хоолны газрын ажилтан ахмад эмэгтэй ширээ арчиж байв...
Тэр над руу ч харалгүйгээр "Та Зоигийн ээж байна" гэх нь тэр…
Би гайхаж зогтусаад "Та яаж мэдэв?" гэж асуулаа...
"Яг адилхан нүдтэй юм…
Охин чинь долоодугаар ширээнд суудаг…
Бусад хүүхдүүдийн голдог, бага зэрэг халцарсан алимнуудыг тэр үргэлж авдаг юм" гэв…
"Та миний охины тухай ийм зүйл мэддэг хэрэг үү?" гэж намайг асуухад…
-"Би тэдний бүгдийнх нь тухай мэднэ" гэлээ...
Тэр надтай биш, зүгээр л... агаарт яриад байх шиг санагдав…

"Гуравдугаар ширээний Маркусын аав нь өнгөрсөн жил гэрээсээ явчихсан…
Тэр Баасан гараг бүр хоёр порц хоол авдаг, учир нь амралтын өдрүүдээр гэрт нь идэх хоол бага байдаг юм…
Женнифер өөрийгөө шийтгэж хоолны калориийг чангаар тоолж суудаг...
Бретт ээжийнхээ нь боож өгсөн үндэсний хоолоо бусад хүүхдүүд шоолно гээд хогийн сав руу хийчихдэг ч зургадугаар цаг гэхэд өлсөж үхэх шахдаг...
Эшлигийн аав ээж нь салж байгаа болохоор тэр угаалгын өрөөнд орж стрессээ идэж тайлдаг"…
"Та яагаад надад энэ бүхнийг ярьж байгаа юм бэ?" гэж намайг асуухад тэр эцэст нь над руу харлаа…
"Учир нь та нар бүгдээрээ эцэг эхийн хурал дээр зөвхөн дүн ярьж байгаа...
Хэн нь идэж байгаа, хэн нь өлсөж байгаа, хэн нь шаналж байгаа тухай хэн ч ярьдаггүй” гэлээ…
“Тэгээд та юу хийж чадах юм бэ?" гэж би асуулаа…
"Би юу хийж чадах вэ гэж үү? Би ердөө хоолны газрын ажилтан…
Би Маркуст илүү порц хоол өгдөг…
Женниферт калорийн тоо нь буруу байна гэж хэлдэг...
Бреттийн ээжийнх нь хийсэн хоолыг 'хоолны газрын үлдэгдэл' гэсэн шошготой саванд хийж өгдөг, тэгвэл тэр ичихгүйгээр идэж чадна…
Би Зоид өөрийнхөө мөнгөөр лактозгүй шоколадтай сүү авч өгөөд, сургууль шинэ брэнд туршиж байгаа гэж хэлдэг" гэж хэллээ…
Би яг л нүүрэн дундуураа цохиулаад авах шиг болов…
-"Таныг ийм зүйл хийдгийг хүн мэддэг үү?"
-"Мэдэх хэрэгтэй хүүхдүүд нь л мэднэ. Тэр л хангалттай"...
Би гэртээ хариад энэ тухай бодохоо больж чадсангүй…
Зоигоос асуухад тэр бүгдийг батлав…
Хатагтай Чен тэр сургуульд 22 жил ажилласан бөгөөд цалингийн доод хэмжээгээр цалинждаг ажээ…
Тэр өөрийнх нь хоолны дараалалд зогсож буй хэцүү тавилантай хүүхэд бүрийн түүхийг мэддэг байв…
Тэр үүнийг хэзээ ч албан ёсоор тайлагнаж байгаагүй, зүгээр л порцыг нь тааруулж, хоолыг нь сольж, чимээгүйхэн төлбөрийг нь төлдөг байж…
Багш нар, удирдлагууд үүнийг хэзээ ч анзаарч байсангүй…
Тэр зүгээр л ирээд, хоол өгч, хэний ч анзаараагүй тэр л аргаараа хүүхдүүдийг авардаг байжээ…
Өнгөрсөн жил хатагтай Чен цус харваж, тэтгэвэртээ гарсан юм…
Сургууль шинэ ажилтан авлаа…
Хурдан шаламгай, үр дүнтэй...
Гэхдээ тэр хүүхдүүдийн нэрсийг цээжилсэнгүй…
Гурван сарын дотор сургуулийн сэтгэлзүйчийн өрөө хүүхдүүдээр дүүрч, тэд хямралд орж эхлэв…
Эцэст нь нэг хүүхэд "Хатагтай Чен биднийг живж байгааг мэддэг байсан...
Одоо биднийг хэн ч анзаарахгүй байна" гэж хэлэх хүртэл…
Сургуулийн захиргаа хатагтай Ченийг буцааж авчирсан юм...
Хоол хийлгэх гэж биш…
Түүний албан тушаалыг "Сурагчдын эрүүл мэндийг ажиглагч" гэж нэрлэв…
Тэр одоо 68 настай, таяг тулж алхдаг…
Гэсэн ч тэр хэнд юу хэрэгтэйг мэдсэн хэвээр, бусад хүмүүс зүгээр л хоол өгч байхад тэр хүүхдүүдийг аварсаар байна…
Миний охин өнгөрсөн сард төгсөлтөө хийсэн юм...
Тэр төгсөлтийн баярын илтгэлдээ хатагтай Ченд талархал илэрхийлэв…
"Зарим хүмүүс математик заадаг…
Зарим нь түүх заадаг…
Харин хатагтай Чен бидэнд 'хэн нэгэнд харагдах, анзаарагдах' гэдэг зүйл заримдаа амьд үлдэх үү, эсвэл бууж өгөх үү гэдгийг шийддэг цорын ганц зүйл байдгийг зааж өгсөн юм" гэж охин минь түүнийг онцлон магтлаа…
Хүүхдүүдийн нэрийг цээжилдэг тэр л "хачин" хоолны газрын ажилтан эмэгтэй тэр байшин доторх хамгийн чухал хүн нь байж таарлаа…


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Сургамж | Шинэчилсэн огноо: 2025-12-23 11:06:59 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх