BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 13:29:47 (3630 уншсан)

Гэрэл цацраасан хүүхэд нас минь

Гэнэтхэн өөдөөс минь алхаад ирлээ

Битгий намайг гайхшран ширт ээ,

Би азтай, жаргалтай л байна

Хонгорхон нас минь чамаасаа холдоод

Хорвоо ертөнцөөр бишгүй л зугааллаа

Орчлонд би сайхан л амьдарч байна

Ондоо юу хэрэгтэй юм бэ, тийм ээ

 

Хагацаж надаас холдсоноосоо хойш

Харамсахгүйгээр амьдарч чадаж байна уу?

Өөр юу ч асуухгүй л дээ би гээд

Өмнө минь бага нас инээмсэглэн зогслоо

 

Өхөөрдмөөр бага нас, бидэн хоёр

Өөд өөдөөсөө догдлон ширтэлцлээ

Хөөрхөн бага насаа тэвэрч үнсчихээд

Хөөр баяслаар дүүрэн би алхлаа



( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2025-12-22 13:29:47 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх