Дууны үг: Загдын Түмэнжаргал : Хэрвээ Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 13:28:11 (3618 уншсан)
Хэрвээ үнсэлтийг борооны дусал гэх юм бол
Би чамд
Олон хоногоор зүсрэх аадар хур илгээе
Хэрвээ, хэрвээ, хэрвээ
Үнсэлтийг борооны дусал гэх юм бол...
Хэрвээ инээмсэглэлийг сацрах гэрэл гэх юм бол
Би чамд
Огт шингэдэггүй арван нар илгээе
Хэрвээ, хэрвээ, хэрвээ
Инээмсэглэлийг
сацрах гэрэл гэх юм бол...
Хэрвээ баяр баясгаланг усан эрдэнэ гэх юм бол
Би чамд
Цалгилан давалгаалсан хөлгүй гүн тэнгис илгээе
Хэрвээ, хэрвээ, хэрвээ
Баяр баясгаланг
усан эрдэнэ гэх юм бол...
Хэрвээ аз жаргалан бэлэглэгчийг сэтгэл сайт хүмүүн гэх юм бол
Би чамд
Илүү чимэггүй, эгэл жирийн өөрийгөө илгээе
Хэрвээ, хэрвээ, хэрвээ
Аз жаргалан
бэлэглэгчийг сэтгэл сайт хүмүүн гэх юм бол...
( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2025-12-22 13:28:11 )
|
||