Дууны үг: Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 13:26:20 (3672 уншсан)
Харцанд чинь нялхарсан сан миний сэтгэл
Хайраар халгилсан сан миний зүрх
Хайлган урьхан хаврын тэр л улирлыг дурсдаг шүү, дурсдаг
Халуун амиараа цэгнэх итгэл билээ чи
Хайр мөрөөдлийн гэрэлт шувуухай минь
Чи бидний ариун гэгээхэн
Цээжинд дурлалын аялгуу
Уяралтайхан эгшиглэнэ
Үргэлжид эгшиглэнэ,
эгшиглэнэ
Харамслыг бидэн хоёрт төрүүлээгүйн учраа
Ханилахын заяаг төөрүүлээгүйн учраа
Хайр мэндэлсэн хаврын тэр улирлыг зүүдэлдэг шүү, би зүүдэлдэг
Дахилт
Элгэмсэг бидэн хоёрын амин улирал аа
Эргэх цагийн алтанхан мөчлөг өө
Эгэлгүй нандин хаврын тэр л улирлыг үгүйлдэг шүү, би үгүйлдэг
Дахилт
( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2025-12-22 13:26:20 )
|
||