Дууны үг: Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 13:24:46 (3662 уншсан)
Амар тайвны хуурмаг эгшигтэй
Амьдрал надад зүүд шиг санагдсан
Андуу сандуу жимээр би чинь
Аз жаргалдаа бүдчиж явсан
Харж байна уу
Харууслын нулимсыг
Халуун зүрхний минь
Жихүүн гунигийг
Эгшиг гэгэлгэн дуу минь надад
-Ийм л хорвоо доо! гэж
шивнэсэн
Сэрүүнээрээ үзсэн зүүдэн сарниж
Сэтгэлд бараан сүүдэр үлджээ
Умраас цайрах хүйтэн бороо шиг л
Уйтгар намайг зориод ирлээ
Дахилт
( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2025-12-22 13:24:46 )
|
||