BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 13:21:54 (3634 уншсан)

Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна

Зүүд шиг амьдрал дандаа үргэлжлэхгүй ээ

Бурхны бэлэглэсэн гэрэлт өдрүүд надад

Буян шиг, нүгэл шиг, үлгэр шиг санагдах юм

 

Хэмжээлж зүйрлэшгүй агуу хайраа би

Хэтэрхий үнэнчээр чамд л зориулсан

 

        Усан дээр гал дүрэлзтэл

        Дурлъя гэсэн юмаа чамд

        Цасан дээр сарнай ургатал

        Хайрлая гэсэн юмаа чамайг

        

        Ухаанаараа би чамайг

        Энхрийлэх гэсэн юм аа

        Сэтгэлээрээ би чамайг

        Эрхлүүлэх гэсэн юм аа


        Униар будангийн хорвоог  

        Хөтөлцөөд туулах гэсэн юм аа

Амин зүрхний үгээ чамд хэлмээр байна

Аз жаргал дандаа бялхаж байхгүй ээ

Хурмастын бэлэглэсэн хувьтай өдрүүд чамд

Худал шиг, үнэн шиг, манан шиг санагдах байх

 

Дуу шиг амьдрал бүдгэрч тасалдахын цагт

Дурсамжийн гэгээ л сүүмэлзээд үлдэх байх


        Дахилт



( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2025-12-22 13:21:54 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх