BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 13:17:42 (4586 уншсан)

Дэнслээд шөнөжин би шаналдаг байсан

Дэрээ нэвтэртэл уйлдаг байсан

Дэргэд минь хэн ч байдаггүй байсан

Дэндүү дэндүү их гаслантай байсан


        Гэтэл бүрэнхийг сэмлээд үүр гийх шиг тэр минь ирсэн

        Гэнэтхэн цэцгийн бороо шиврэх шиг тэр минь ирсэн

        Хэзээ ч амсаагүй хайраар намайг ивээсэн

        Хэнхдэгт багтах баяслаар намайг мялаасан

Халаглаад шөнөжин би энэлдэг байсан

Хацраа дэвттэл мэгшдэг байсан

Хажууд минь хэн ч байдаггүй байсан

Хачин хачин их гунигтай байсан


        Дахилт



( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2025-12-22 13:17:42 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх