Дууны үг: Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 13:15:24 (3575 уншсан)
Орц бүхэнд гитар хангинана
Дөчин мянгатын хүүхдүүд хөгжилдөнө
Онгорхой цонхоор Битлз эгшиглэнэ
Дөчин мянгатын хүүхдүүд догдолно
Алив, найз нар минь хэдүүл
хамтдаа
Аясхан түүхийн гудамжаар
алхалж
Далаад оны ч, наяад оны ч
Даруухан, яруухан аялгууг
сонсъё
Урт үстэй, өргөн өмдтэй
Дөчин мянгатын хүүхдүүд хөлхөлдөнө
Уран зохиол, маркын цугуулгатай
Дөчин мянгатын хүүхдүүд холхилдоно
Дахилт
Дөрвөн зам, “Хүнсний хорь”-ийн
Өлөн тоостой өвгөн гудамж
Дөчин мянгатаар овоглосон хүүхдүүдийн
Өсөж торнисон түүхийг ярьж байна
Дахилт
( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2025-12-22 13:15:24 )
|
||