Дууны үг: Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 13:09:48 (3560 уншсан)
Учирсны эцэст хагцадгаас хойш
Ухаан зүггүй догдлоод яах юм бэ
Холдоод явахдаа халаглаад яах юм бэ
Хорвоогийн харанхуйд харамсаад яах юм бэ
Зүүгдээд салдаггүй жаргал
биш дээ
Жүжиглээд туулдаг амьдрал
биш дээ
Зүүдлээд сэрдэг орчлон биш
дээ
Зүгээр явуулдаг тавилан
биш дээ
Хураасны эцэст барагддагаас хойш
Хурмын өнгөөр бардаад яах юм бэ
Хуудуу худлаар бахархаад яах юм бэ
Хугацаа нь өнгөрөхөөр гутраад яах юм бэ
Дахилт
Төрсний эцэст төгсдөгөөс хойш
Төөрөг заяандаа гомдоод яах юм бэ
Үүрдийн юм шиг тансаглаад яах юм бэ
Зуурдын жаргалд ташуураад яах юм бэ
Дахилт
( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2025-12-22 13:09:48 )
|
||