BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 13:08:04 (3580 уншсан)

Зул сарын цэнгүүн дээрээс

Зугтсан юм шиг би харилаа

Хуулж хаяхын түүс болсон

Хуурамч багаа тайлж амарлаа


        Унаган төрх минь хаа байгаа бол

        Уудам хорвоогоос хайж цөхөрлөө

        Өршөөлт бурхан чих, нүдтэй бол

        Өөрийг минь надад олоод өгөөч

Хилэнцэт хорвоон Вант улсын

Хиймэл дүртэй явж би залхлаа

Өнгө мөнгөний манан дунд

Өөрөө өөрийгөө би гээчхээ юу?

 

        Унаган төрх минь хаа байгаа бол

        Уудам хорвоогоос хайж цөхөрлөө

        Өршөөлт бурхан чих, нүдтэй бол

        Өөрийг минь надад олоод өгөөч

 

Худлаа инээж би ханалаа

Хуурай нүдээр ч уйлж явлаа

Элдэв чимэг, будаг шунхгүй

Эмзэг хэврэгхэн дүр минь хаана байна?

 

        Үнэн төрх минь хаа байгаа бол

        Өргөн орчлонгоос хайж ядлаа

        Өршөөлт бурхан чих, нүдтэй бол

        Өөрийг минь надад олоод өгөөч



( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2025-12-22 13:08:04 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх