BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 13:07:09 (3618 уншсан)

Чиний минь үгийг

Цагийн салхи хийсгэж чадахгүй

Цээжний минь нөмрийг

Бусдын халамж орлож чадахгүй

Салахгүй хамтдаа

Явах болноо гэж тохиролцсон шүү дээ

Санаадгүй алхаа минь зөрвөл

Хэн хэнээ уучлахаа мэднээ

 

Амьдралын харгуйд

Бараан сүүдэр дайралдвал

Аль алинаан

Алдчихгүй л юм шүү хань минь

 

Харуй бурийд

Би чамайг харуулдан хүлээнээ

Харин би хоцорчих юм бол

Хайрт минь чи намайгаа заавал хүлээгээрэй

 

Өнчин цагаан саран

Үүлсийн цаагуур дайжиж орсон

Тийм харанхуй үдшээр

Өмнөх замаа олохгүй төөрвөл

Өршөөл эрж дэмий түгшилгүй

Өрөвч сэтгэлийг минь л санан дурсаарай

 

Гараас чинь хөтлөөд нэгэн хүмүүн

Урагшаа шийдэмгий алхвал

Гайхах хэрэггүй ээ, хайрт минь

ТЭР ЧИНЬ БИ



( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2025-12-22 13:07:09 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх