BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 13:05:25 (3707 уншсан)

Оюутан цагийн дурсгалтайхан өдрүүд

Гэгэлзэж бөмбөртөл минь бодогдох юм аа

Он жилүүдийн алс чанадаас

Гэрэлтэн тодрон үзэгдэх юм аа

Нууцхан гунигтай дуугаа дуулахад

Нулимстай нүд минь бүрэлзэх юмаа

Шүүрс алдсан сэтгэлийн гүнд минь

Сүүлчийн хонх минь уянгалах юм аа

 

Үймж шуугиж дассан найзууд минь

Үелзэж догдолтол санагдах юм аа

Холдож одсон гэгээхэн өдрүүд минь

Хоолой зангиртал бодогдох юм аа

 

Нууцхан гунигтай дуугаа дуулахад

Нулимстай нүд минь бүрэлзэх юмаа

Шүүрс алдсан сэтгэлийн гүнд минь

Сүүлчийн хонх минь уянгалах юм аа

 

Салж ядан хоргодсоор одсон

Сайхан нөхөдтэйгээ дахиад уулзахсан

Хүүхэд зангаараа бужигнан үдсэн

Хөгжөөнт мөчүүдийг эргүүлж авчрах сан

 

Нууцхан гунигтай дуугаа дуулахад

Нулимстай нүд минь бүрэлзэх юмаа

Шүүрс алдсан сэтгэлийн гүнд минь

Сүүлчийн хонх минь уянгалах юм аа



( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2025-12-22 13:05:25 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх