BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Далай ламын айлдвар 		 Бүгд: Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 13:01:36 (3950 уншсан)

Сайн байна уу?

Сайн байна уу?

Сайн байна уу?

Сайхан энэ үгс жаахан цагаан хараацай мэт сүлжилдэнэ

Тантай зөрөн зөрөн алхах олон хүн

Танимгайрхаад “Сайн байна уу? Сайн байна уу?” гэж мэндэлнэ

 

        Энэ бол та амьд сэрүүн яваагийн учир

        Энэ бол та азтай хийморьтой яваагийн учир

        Энэ бол та алаг дэлхий дээр чөлөөтэй алхаж гишгэж яваагийн учир

        Энэ бол та алтан нарны доор нүдэндээ цогтой яваагийн учир аа!

 

Сайн байна уу?

Сайн байна уу?

Сайн байна уу?

Сайхан энэ үгс жаахан цагаан шувууд мэт сүлжилдэнэ

Надтай зөрөн зөрөн алхах олон хүн

Найрсагханаар “Сайн байна уу? Сайн байна уу?” гэж инээмсэглэнэ

 

        Дахилт

 

Сайн байна уу?

Сайн байна уу?

Сайн байна уу?

Сайхан энэ үгс хорвоо дүүрэн дүүрэн эргэлдэнэ

Баярламаар их гэрэл гэгээтэй дулаахан үг ээ, энэ

Байхгүй хүнээс “Сайн байна уу?” гэж асуудаггүй юм

Сайн байцгаана уу?

Сайн байцгаана уу?

Сайн байцгаана уу?

Хүмүүс ээ?

 



( Сэтгэгдэл бичих? | Бүгд | Далай ламын айлдвар | Шинэчилсэн огноо: 2025-12-22 13:01:36 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх