BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 13:00:23 (3597 уншсан)

Эгээ л чам шиг

Би амьдарч байна

Эгээ л та нар шиг

Би амьдарч байна

 

Шөнө дөлөөр

Бааранд сууж наргина

Шөнө дунд болтол

Бааранд сууж цэнгэнэ

 

        Хотын блюз, Хотын блюз

        Хоног өнгөрөөж ядсан блюз

Амьдрал бүжиг л юм шиг

Баясана, цовхчино

Амьдрал жүжиг л юм шиг

Маяглана, тансаглана

 

Нимгэн мөсөн дээгүүр л

Алхаж яваа юм шиг

Нэг л мэдэхэд газар дэлхий

Цөмөрчих юм шиг

 

        Хотын блюз, Хотын блюз

        Хоног өнгөрөөж ядсан блюз

 

Эгээ л чам шиг

Би амьдарч байна

Эгээ л та нар шиг

Би амьдарч байна

 

Шөнө дөлөөр

Бааранд сууж наргина

Шөнө дунд болтол

Бааранд бүжиглэнэ, онгирно...

 

        Хотын блюз, Хотын блюз

        Хов хоосон блюз...



( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2025-12-22 13:00:23 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх