BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Бүүвэй
Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 12:59:36 (3597 уншсан)

Анирхан үүрийн цолмон гэгээнд

Ангаахай үр минь нойрс доо

Ааван ээжин хоёрынхоо

Хайранд л жарга даа

Алтан нарны туяатай л хамтдаа

Алдрайхан үр минь бүүвэй

Ээжийн бүүвэйн дуунд

Энхрий үр минь амар амгалан

 

Хатан сарны мөнгөн мишээлд

Дэгдээхэй үр минь унт даа

Хайлган зүрхний намуун эгшгийг

Дэлхий минь сонс доо.

 

Зүүдэн сарны туяатай л хамтдаа

Зүггүйхэн үр минь бүүвэй

Ээжийн бүүвэйн дуунд

Энхрий үр минь амар амгалан

 

Болор тунгалаг оддын аялгуунд

Шувуухай үр минь нойрс доо

Бодлын ариухан орчлондоо

Шулгананхан зүүдэл дээ.

 

Наран сарны гэгээтэй л хамтдаа

Нялххан үр минь бүүвэй

Ээжийн бүүвэйн дуунд

Энхрий үр минь амар амгалан

 



( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2025-12-22 12:59:36 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх