Дууны үг: Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц Оруулсан Bataka Огноо: 2025-12-22 12:58:10 (3592 уншсан)
Энгэрт ганц өвс ганхалздаг билүү
Тэнгэрт ганц од гялталздаг билүү
Ган, ганц, ганц
Ганцаас орчлон бүрддэг билүү
Хаан нэг л хэрэгтэй юм бол
Хамаг Монголын Чингис л биз
Харанхуй нэг л хэрэгтэй юм бол
Түнэр битүү шөнө л биз
Амраг нэг л хэрэгтэй юм бол
Амьдралын түшиг нь хань чинь л биз
Алдар нэг л хэрэгтэй юм бол
Ард түмний дуучин л биз
Ус нэг л хэрэгтэй юм бол
Хатан тунгалаг Туул минь л биз
Ургамал нэг л хэрэгтэй юм бол
Анхилуун тансаг арц л биз
Хамтлаг нэг л хэрэгтэй юм бол
Хас хээтэй “Хар сарнай” л биз
Дуу нэг л хэрэгтэй юм бол
Дуулж байгаа “Ганц” л биз
Гэвч, гэвч, гэвч
Энгэрт ганц өвс ганхалздаггүй
Тэнгэрт ганц од гялталздаггүй
Ийм л байна даа, найзууд аа
( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Түмэнжаргал Загдын | Шинэчилсэн огноо: 2025-12-22 12:58:10 )
|
||