BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Бусад 		 Шүлэг: Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Оруулсан Bataka Огноо: 2016-02-08 16:38:17 (8864 уншсан)

Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаа гоёод
Сар шинийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цайгаа нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын тахилдаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Хөх өнгөтэй хадгаа барин ерөөл золгож үнсүүлье
Хан Монгол олныхоо шинийн нэгний мэндийг эрье

BATSUKH. GANZORIG 2014.01.24



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-02-13 11:28:06 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх