BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б. Ичинхорлоо : Гүн шөнийн шүлэглэл
Оруулсан Bataka Огноо: 2005-10-11 11:41:45 (10345 уншсан)

Аз жаргалыг зуны шөнөөр хэмждэггүй
Адуу тургилж анир аван янцгаагаад
Хөх өвснөөс үдшийн хараацай шүүдэр балгадаг
Хөдөөгийн шөнө хөдөөдөө л үлддэг
Сая сэрсэн нялх цэцгэс
Сарны гэрэлд дэлбээгээ задлаад Гэгээн тунгалаг хормуудад бүсгүй хүн нөмгөлөхөд
Гэзэгнийх нь үнэрт сүмэн өвс тайтгардаг
Бурхан зүгийн салхиар хээрийн ногоо налаад
Борхон толгодын бэлд өвгөн шувуу үүрэглэхэд
Сэрүүн уулын шүлэгч түүдгийн дэргэд бөхийж
Сэлүүн үдшийн саранг хундага дарсаар аргаддаг аа
1993

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Б Ичинхорлоо | Шинэчилсэн огноо: 2005-10-11 11:41:45 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх