Шүлэг: Б. Ичинхорлоо : Хавь орчин нэлдээ... Оруулсан Bataka Огноо: 2005-10-11 11:28:23 (9442 уншсан)
Хавь орчин нэлдээ ажин түжин
Хаягдаж ганцаар дэлхийгээс цөлөгдсөн мэт
Харийн юм шиг энэ битүү манан
Хэдий болоод шалавхан замхраасай
Ганцаардалд би шүтдэг ч цөхрөх дургүй
Гавихгүй ийм аглагт өөрийгөө цагдах хүсэлгүй
Манантай өдөр шиг уйтай харцнаас чинь
Мандах нарнаар зугатах минь * * *
Харамсаж чи гунихгүйн учир
Хайрласныг минь март
Үүрийн зүүд шиг гэнэхний учир
Үнссэнийг минь март
Өөр учрал орчлонд олон
Өнгөрснийг март
Насны залууд дурлал элбэг
Намайг март
Тэнэгхэн явсан хангал нас
Тэврэлтийг минь март
Тэр бүхнийг мартахгүй гэвэл
Бусдыг март.
1995
(
Сэтгэгдэл бичих? |
Шүлэг |
Б Ичинхорлоо
|
Шинэчилсэн огноо: 2005-10-11 11:28:23
)
|
||