BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Амор Хайям 		 Шүлэг: Омар хайям
Оруулсан Altanzaya Огноо: 2011-12-07 22:35:06 (10263 уншсан)

Ялгуулсан өдрийн шуналаар амьдарлыг дүүргэж
Янагийн халуун тачаалаар сэтгэлийг бялхуулчаад
Бурхан тэнгэр тэвчээр биднээс шаардана
Бушуу бөхийн дүүрэн аяганаас амс

Уйтгарын дөнгөнд бүү хавчигд Хайям
Утгагүй зовнилд цаг бүү алд Хайям
Нугын цэцэг сайхан шүлэг янагын уруулд ойрт
Нургисан битүү авсанд орохоо бүү март Хайям

Аяа чи намайг шавраар бүтээсэн-Тэгэхээр би яах юм бэ
Ам даавуу шиг намайг нэхсэн-Тэгэхээр би яах юм бэ
Хорвоод үйлдэх буян нүглийг минь чи заасан
Хожмын өдрийнхийг ч чи зурсан-Тэгэхээр би яах юм бэ


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Амор Хайям | Шинэчилсэн огноо: 2011-12-07 22:35:06 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2026-01-17 Хоёр нүдний чинь усгал гүн харцанд би
Хонгор чинийхээ хүслийг олж харахсан
Хослож чамтай тэнцэх тийм нэгэн бүсгүй
Хорвоод үгүй гэдгийг ширтэн ширтэн мэдэхсэн
2013-06-18 Сайн уу?
Омар Хайямын шүлгүүдээс нэмж олныг оруулвал маш их баярлах болно.Жаахан
охи байхдаа уншиж байсан маань одоо зарим нь мартагджээ.Ажлы
2012-01-14 жинхэнэ суу билигт үнэний наырагч
☕ Кофе авч өгөх