Шүлэг: Л.Хасар: Эрх чөлөө Оруулсан Bataka Огноо: 2005-08-22 16:39:01 (9765 уншсан)
Нүднээс алдуурсан нулимс
Эрх чөлөө
Үүрнээсээ унасан ангаахай
Эрх чөлөө
Өөрөөсөө бусдыг үл тоох
Эргээсээ халин урсах ус
Эрх чөлөө Харанхуйг цавчин цахих аянга
Эрх чөлөө
Хүн чулууг норгож асгарах бороо
Эрх чөлөө
Намайг татах эх газрын татах хүч
Эрх чөлөө
Харуулгүй алаг шорон шиг
Амьдралаас хагацахуй
Эрх чөлөө
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Л Хасар | Шинэчилсэн огноо: 2005-08-22 16:39:01 )
|
||