Шүлэг: Нэр нь үл мэдэгдэх шүлэгчийн шүлэг Оруулсан Bataka Огноо: 2005-08-22 10:49:35 (11882 уншсан)
Навчсыг аргадах цэлмэгхэн салхин чийгтэй
Наймдугаар сарын тэнгэр бороошино
Намуухан талыг цэлмүүлэх салхин бүдгэрч
Надтай учраагүй чиний өмнөөс сэтгэл гунигшина *********************************************************
Энэ өдрийг сайн харж аваарай
Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ
Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид
Хорвоогийн бүх үнэн багтдаг юм шүү
Өнөөдрийн үйлс чинь бүтэмжтэй байвал
Өчигдрийн амьдрал чинь сайхан зүүд шиг санагдана
Угтан авах маргаашийн өдөр чинь
Учрал дүүрэн итгэл төрүүлнэ
Өнөөдөр бид жаргалтай амьдарна гэж
Үүрийн туяаг тосон мэндлээрэй
*********************************************************
Бүлээхэн амьд явснаас
Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач
Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч
Ямар ч юмыг хийж сур
Ядаж хийснээ хэрэглэж сур
Өчнөөн зовч бүтээсэн юм даа гэж
Өөрөө түүнийгээ хүндэлж сур
*******************************************************
Зүрхэндээ биш өнгөндөө байдаг энхрийллийг би мэднэ
Зүүдэлж биш зүхэж хайрладаг хайрыг би мэднэ
Өмнө нь бие нь байвч өрөөлийг харах харцыг би мэднэ
Өөдөөс минь инээмсэглэж байвч өр зүрх нь чулуу байдгийг би мэднэ
********************************************************
Тийм сайхан харц яаж хуурдгийг мэдсэн болохоор
Тэнгэрлэг бүхний өмнө өвдөг сөхрөхөө болисон би
**************************************************************
Хатуухан үгийн сүүдэр ар араасаа цуварсан ч
Гол зурсан үгийг чинь сонсоогүй л гэж бодож явъя
Говийн наран жаргах шиг сэтгэлээс чинь би уналаа гэхэд
Гойд юмгүй орчлонгоос гэж би эрэх билээ
**************************************************************
Ганц олдсон амьдралд чинь цэнгэл жаргал хүсье
Гал дөл шиг сэтгэлд чинь түрлэг нэмж өгье
Ганцаардах сэтгэлд чинь харин тэнхээ хайрлая
Гарт чинь бол уран бийр бэлэглэе
Гэм зэмгүй зан чинь баяслаар бялхан байг
Гэнэ гэнэхэн бодлууд чинь ухаарлаар дүүрэн байг
Дур булаам инээмсэглэл нүүрнээс чинь бүү салаг
Дусал ч болтугай нулимс нүднээс чинь бүү унаг
Дундуур дүүрэн жаргал чамаас бүү салаг
**************************************************************
Хав харанхуй шөнө чамайг би цочоох сон
Хархан нүднээс чинь нулимс унагаж тэврүүлэхсэн
Хайртай гэж хэлэхсэн, хардуулж бас уурлуулахсан
Бодолдоо ээдрэн үгээ нууж санаа алдахсан
Булиглах зүрхийг чинь чагнаж гарыг чинь атгах сан
Зүггүйтэж чамайг цочоохсон
Жүржийн уруулаас чинь хайр амсч үнсэх сэн
**************************************************************
Чамайгаа би санахын ихээр саналаа
Чадал суусан гарт чинь тэврүүлэхсэн гэж
Ухааны чинь тэнгэрт од болон түгэхсэн гэж
Уяхан зүрхэнд чинь од болон түгэхсэн гэж
Чамайгаа би санахын ихээр саналаа
Харцнаас чинь хүний хайрыг ухаарах гэж
Гараас чинь галын дөлийг мэдрэхсэн гэж
Уруулаас чинь уянгын бал шимэхсэн гэж
Чамайгаа би санахын ихээр саналаа
**************************************************************
Үе үехэн чамайг хачин ихээр санах юм
Үдшийн цагаар ганцаардаж шаналсаар зогсох юм
Үзүүр төгсгөлгүй ч юм шиг амьдрал минь санагдах юм
Үүрд чамтайгаа уулзахгүй гэх гунигт бодол салахгүй юм
Хааяа хааяа чамайг дэндүү их санах юм
Халуун дотно үгийг чинь сонссон юм шиг баярлах юм
Харуй бүрийн дундаас гараад ирэх шиг болох юм
Хайлган цайлган сэтгэлээсээ хайрлаж явсныг чинь үгүйлэх юм
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2005-08-22 10:49:35 )
|
||||